Үндэсний үйлдвэрлэгч “МОНГОЛ ВАНН КОНСТРАКШН” ХХК нь 2012 оны 6 дугаар сард “Гантиг ванн констракшн” ХХК нэртэйгээр бaйгуулaгдсaн бөгөөд импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай, өнгө загварын өргөн сонголттой шахмал чулуун ванн, угаалтуур, цонхны тавцанг БНСУ-ын баталгаат түүхий эд, дэвшилтэт технологиор эх орондоо үйлдвэрлэж байна. Бид хэрэглэгчийн хүссэн өнгө, загвар, хэмжээгээр ажлын 1-2 өдөрт багтаан захиалгат бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхээс гадна хүргэлт, угсралтын үйлчилгээг үзүүлж байна.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс хоёр жил тутам зохион байгуулдаг Гранд экспо шалгаруулалтанд хэрэглэгчдийн санал болон мэргэжилтнүүдийн үнэлгээгээр 2015 оны “Барилгын материалын топ үйлдвэрлэгч”, “Улаанбаатар барилга 2016” үзэсгэлэнгээс “Барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч” өргөмжлөл шалгаруулсан нь бидний анхны шагнал урамшуулал байлаа. Бид цаашид загвар дизайнаа өргөн сонголттой болгож, бүтээгдэхүүнийхээ чанарт тогтмол анхаарч, хэрэглэгчхээ итгэлийг хүлээсэн, үндэсний тэргүүлэгч үйлдвэр болох зорилт тавин ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч төр засгийн бодлого, түмэн олныхоо дэмжлэгээр бид зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө үргэлж хичээж ажиллах болно.

Мэдээлэл алга байна.